Эколожикал текноложи ХХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт байрлах Зоолуухарын уурхай, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах МЕРА ХХК-ийн Таван Толгой Салбар, Дорноговь аймгийн Хойд Элдэвийн уурхай, Дундговь аймгийн Гурван сайхан сумын нутагт байрлах Геологи хайгуулын анги, Өмнө говь аймгийн Гурван тэс сумын нутаг дэвсгэрт байрлах Жавхлант орд уурхай зэрэг тус тус газарт нийт 100 гаруй ажилтантайгаар 6 компанийн 518 хүнд катерингийн үйлчилгээ үзүүлж байна. Уул уурхайн катерингийн үйлчилгээ нь хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ ба бусад ахуйн үйлчилгээг хэрэглэгч үйлчлүүлэгчийн байгаа тухайн газар байршилд, эсвэл тогтсон газарт хүргэдгээрээ онцлогтой бөгөөд бид бүхэн төв суурин газраас алслагдсан газар зүйн байрлалыг үл харгалзан катерингийн үйлчилгээг батлагдсан чанар стандартын дагуу тасралтгүй үзүүлсээр байна.
Аливаа катерингийн үйлчилгээг үзүүлэгч компанийн хувьд хөдөлмөрийн аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдлыг дээд зэргээр сахин ажиллахыг шаарддаг. Манай байгууллага нь Монгол Улсын “НИЙТЭЭР НЬ ҮЙЛЧЛЭХ ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНД МӨРДӨХ ЭРҮҮЛ АХУЙН ДАДАЛ” MNS CAC/RCP 39:2011 стандарт мөн олон улсын чанарын удирдлагын стандарт ISO9001 болон холбогдох бусад хууль, дүрэм, журам, зааврыг үйл ажиллагаандаа чанд мөрдөн ажиллаж байна.
Мөн бид бүхэн илүү олон нэмэлт үйлчилгээ санал болгох, эрүүл, зохистой хүнс хэрэглэж, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд ихэд анхаарч ажиллаж байна.
Хүнсний материал, түүхий эд, болон бараа бүтээгдэхүүнийг 14 хоног тутам Улаанбаатар хотоос зориулалтын хөргүүртэй, эрүүл ахуйн шаардлага хангасан авто машинаар тээвэрлэдэг. Эдгээр бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот дахь томоохон хүнсний агуулах худалдаа болон аж ахуй нэгжүүдтэй богино болон урт хугацааны гэрээтэй хамтран ажиллаж нийлүүлж байна.