Эколожикал Текноложи ХХК нь 2010 оноос эхлэн геологи, уул уурхай, дэд бүтэц үйлдвэрлэлийн салбарт кэмп, катерингийн үйлчилгээг үзүүлж эхэлсэн бөгөөд 120 хүнийг нэгэн зэрэг хүлээн авах хүчин чадалтай гэр кэмп барьж байгуулан үйл ажиллагаагаа эхэлж байсан.
2012 онд 280 хүнийг нэгэн зэрэг хүлээн авах хүчин чадалтай 2 давхар амрах байр бүхий үйлчилгээний цогцолбор, барилга, байгууламжийг ашиглалтад оруулан үйл ажиллагаагаа илүү сайжруулсан. 2015 оноос үйлчилгээний төрлөө нэмэгдүүлж биологийн нөхөн сэргээлтийн үйлчилгээ хийж эхэлсэн бөгөөд кэмп, катерингийн үйлчилгээг харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд нийцүүлж, хүрээлэн буй орчны аюулгүй байдал, эрүүл ахуй, чанарын удирдлагын стандартад нийцүүлсэн үйлчилгээг харилцагчиддаа хүргэн ажиллаж 2018 онд ISO:9001 олон улсын чанарын удирдлагын стандартыг үйл ажиллагаандаа албан ёсоор нэвтрүүлсэнээр тасралтгүй сайжруулалтыг хийж, хамтран ажилладаг байгууллагынхаа сэтгэл ханамжыг ямагт өндөр түвшинд байлгахыг эрмэлзэн ажиллаж байна.